Тус ТББ-д 2001 оноос GTZ, WWF, UNDP -ын төсөл, хөтөлбөрүүд бодлогын болон техникийн дэмжлэгийг үзүүлсэн юм. 2003 онд албан ёсоор Улсын бүртгэлд бүртгэгдсэн. Байгууллагын анхны тэргүүн нь доктор /Ph.D/ Haeno Hertel /ХБНГУ/ байв.
Nov 10, 2003
2001-2003 онд ГТХАН (GTZ)-ийн “Хан хэнтийн ТХГН-ийн Байгалийн нөөцийн тогтвортой менежмент” төслийн сургагч байгууллага
Nov 30, 2001
2004-2007 онд Шведийн хөгжлийн агентлаг (SIDA), Дэлхийн байгаль хамгаалах сан ( WWF)-ийн “Хөдөөгийн хөгжил ба байгаль орчны боловсрол” төслийн зөвлөх байгууллага
Dec 02, 2004
2005-2007 онд ХБНГУ-ын “Манфрэд-Хэрмсэн-Стицтанг”-ийн сангийн “Хүүхэлдэйн жүжгээр дамжуулан хүрээлэн буй орчны боловсрол олгох” 2 шатлалт төслийн хэрэгжүүлэгч байгууллага
Dec 17, 2005
2007 онд Шашин-Байгаль хамгаалах холбоо (ARG) болон Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн хамтарсан “Зүүн өмнөдийн бурхан шашинтны хурал”-ын зохион байгуулагч
Dec 10, 2007
2008-2011 онд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах” төслийн хүрээнд Баянхонгор, Говь-Алтай аймгуудад Эко-сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага
Dec 03, 2008
2008-2011 онд ГТХАН (GIZ)-ийн “Байгаль орчны боловсрол,мэдээлэл сурталчилгаа” төслийн Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн орон нутагт хэрэгжүүлэгч байгууллага
Dec 09, 2008
2010 онд Хаан банк сангийн “Ногоон орчин-Бидний ирээдүй” төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллага
Dec 05, 2010
2011 онд Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн болж ОУ-ын “Эко-сургууль”, “Байгаль орчны залуу сурвалжлагч”, “Ойн тухай суралцахуй”, “Ногоон түлхүүр”, “Цэнхэр туг” хөтөлбөрүүдийг Монгол улсад хэрэгжүүлэгч албан ёсны оператор байгууллага болсон.
Dec 09, 2011
2012-2013 онд БОНХЯ, Улаанбаатар хотын захиргааны “Байгальд ээлтэй гэр бүл“ төслийн хэрэгжүүлэгч байгууллага
Dec 07, 2012
2014-2015 онд НИТХ-тай хамтран Австралийн ЗГ-ын шууд тусламжийн хөтөлбөрийн “Улаанбаатар хотын хатуу хог хаягдалын мэдлэгийн менежментийг нэмэгдүүлэх” төслийн хэрэгжүүлэгч байгууллага
Dec 09, 2014
2015-2017 онд БОАЖЯ, БСШУСЯ, ШХА-ын “Тогтвортой хөгжлийн боловсрол-I” төслийн эко-сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага
Mar 14, 2015
2016 онд Канад сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” Mon/13/303 төслийн Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийг дэмжигч эко-сургуулиудын үйл ажиллагааны загвар бий болгох төслийн хэрэгжүүлэгч байгууллага
Dec 07, 2016
2018 оноос Нарлаг Улаанбаатар Ротари клубын “Ногоон арал” төслийн хэрэгжүүлэгч байгууллага
Mar 03, 2018
2018 оноос “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дэд зөвлөлийн гишүүн байгууллага
Jul 07, 2018
2019 оноос БОАЖЯ, БСШУСЯ, ШХА-ын “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн орон нутаг дахь хэрэгжүүлэгч байгууллага
Nov 05, 2019
БОАЖЯ, Германы сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн “Эко кабинетийг сургалт судалгааны багаж хэрэгслээр хангаж, багш нарыг чадавхжуулах” №ЗСШ-05/2020 зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч байгууллага
Oct 09, 2020