БОМСТ


БОМСТ
Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ 2003 онд байгуулагдсан, 18 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Захиргаа, санхүү болон Сургалтын алба гэсэн бүтэцтэй.
2011 онд Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-ийн гишүүн байгууллага болсон. https://www.fee.global/

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
  • Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт, судалгаа хийх
  • Монгол Улсад ОУ-ын эко-сургууль, Ойн тухай суралцахуй, Байгаль орчны залуу сурвалжлагч, Цэнхэр туг, Ногоон түлхүүр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Байгаль орчны нөхөн сэргээлт, орчны тохижилтын үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх
Тус байгууллага нь ОУ-ын болон Үндэсний 20 гаруй эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн зөвлөх багтай.
Байгаль орчин, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр 10 гаруй судалгаа, 30 гаруй ном, гарын авлага, бүтээлүүдийг дангаар болон хамтран боловсруулсан байна.