"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II" ТӨСӨЛ


"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-II" ТӨСӨЛ

Төслийн удирдах зөвлөл (БОАЖЯ, БШУЯ, ШХА, СЯ)-ийн шийдвэрээр “Ногоон хөгжлийн бодлого”-д суурилсан тогтвортой хөгжлийн дунд хугацааны баримт бичгээ боловсруулан хэрэгжүүлж буй Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Сонгино хайрхан дүүргийг төслийг хэрэгжүүлэх орон нутгаар тус, тус сонгосон.

“Ногоон хөгжлийн бодлого”-д суурилсан аймаг, орон нутгийнхаа тогтвортой хөгжлийн дунд хугацааны бодлого, үйл ажиллагаагаа тус төсөлтэй уялдуулж, хамтрагч талуудад дэмжлэг үзүүлэн төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллана.

Үндэсний түшиц байгууллагаар Боловсролын хүрээлэн (БХ), орон нутагт хэрэгжүүлэгч байгууллагаар (БОМСТ ТББ) ажиллаж байна.

Төслийн хэрэгжилт дараах бүтэцтэйгээр 3 түвшинд явагдах ба бүх шатанд харилцан уялдаатай ажиллана. Үүнд:

  • Макро түвшинд Техникийн зөвлөн зохицуулах үндэсний баг (ТЗЗҮБ) ажиллана. Баг нь БОАЖЯ, БШУЯ, МХЕГ, БХ, БОМСТ, МУБИС, ЦУБХТ, БМДИ, БҮТ, НТБҮТ, МҮОНРТ гэсэн 11 байгууллагын төлөөлөл болон ОУ-ын зөвлөхөөс бүрдэнэ. ТЗЗҮБ нь салбар хоорондын үйл ажиллагаанд ТХБ-ыг уялдуулах, дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
  • Мезо түвшинд аймаг, дүүргийн Засаг даргын дэргэд ТЗЗОНБ ажиллана. Баг нь аймаг, дүүргийн ЗДТГ, БСУГ, БОАЖГ, НТБТ, МХГ зэрэг байгууллагын төлөөлөл, сургуулийн удирдлага, бусад мэргэжлийн албан хаагчдаас бүрдэнэ.
  • Микро түвшинд сургуулийн удирдлага, хамт олон, сумын ЗДТГ, ТХГН-ын захиргаа болон бусад төлөөллөөс бүрдсэн баг байна. Тус баг нь “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг сургуулийн менежментэд нэвтрүүлж "ТХБ-ын төлөөх загвар сургууль" болгон өөрчлөх үйл ажиллагааг удирдана. 

БОМСТ нь орон нутгийн байгууллагуудын “Ногоон оффис” санал санаачилга болон нийтдээ ерөнхий боловсролын 30 сургуульд ТХБ-ыг сургалтын үйл явц, сургуулийн менежментэд нэвтрүүлэх ур чадварыг сайжруулахад мэргэжил аргазүй, техникийн дэмжлэг үзүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих замаар орон нутгийн иргэдтэй хэлхээ холбоотой ажиллана.

БОМСТ ТББ нь Үндэсний техникийн зохицуулах багт орж байгаа бөгөөд энэ нь макро түвшиний бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ өгөх, зохицуулахад давуу тал болно.

ДЭЛГЭРЭНГҮЙГ https://www.esdmongolia.com/