ОЙН ТУХАЙ СУРАЛЦАХУЙ ХӨТӨЛБӨР

Анх 1999 онд Норвеги, Швед улсын сургуулиудад анх хэрэгжиж эхэлж байсан бол 2019 оны байдлаар дэлхийн 26 улс оронд хэрэгжиж байна.

Тус хөтөлбөр нь боловсролын байгууллага буюу ялангуяа сургуулиудад зориулагдсан хөтөлбөр боловч сүүлийн үед бүх нийтийн боловсролд зориулан нас, хүйс, мэдлэгийн түвшинг үл харгалзан ялангуяа танхимын бус, олон төрлийн үйл ажиллагаанд хамруулан мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр нийгмийн бүлэг хамаарахгүйгээр хэрэгжүүлэх болсон.

Зорилт 

Танхимын бус хичээлээр гадаад орчинд байгальтай биеэр харилцаж, туршлага хуримтлуулах, ажиглалт хийх замаар суралцах

  • Экосистемийн харилцан шүтэлцээг ойлгуулах
  • Хүн-байгалийн харилцан шүтэлцээг ойлгуулах
  • Байгаль орчинд тулгарч буй асуудлууд, ойн хомсдол, хүлэмжийн хийн ялгарал, түүнийг бууруруулах талаар шийдвэр гаргах чадварт сургах
  • Ирээдүй хойч үедээ хариуцлагатай хандах сэтгэлгээг суулгах.


Мөн тухайн хөтөлбөр нь Дэлхий нийтийн тогтортой хөгжлийн 17 зорилтын

Зорилго 4: Бүгдэд чанартай боловсролыг олгож, насан туршдаа тасралтгүй суралцах боломжоор хангах 

Зорилго 6: Цэнгэг ус & Эрүүл ахуй........устай холбоотой экосистем болох уул, ой мод, ай сав газар, гол мөрөн, нуур цөөрмийг хамгаалж, нөхөн сэргээх.

Зорилго 15: Газрын гадарга дээрх амьдралыг хамгаалах зэрэг зорилгуудтай шууд уялддаг.


Хөтөлбөрийн сэдэв

Тодорхой сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ба хөтөлбөрт хамрагдсан сургуулиудад ерөнхий чиглэлийг өгдөг. Гишүүн орнуудад дараах сэдвийн хүрээнд ажиллахыг зөвлөдөг бөгөөд үндсэн 5 сэдэвтэй байдаг.

Дэд сэдэв: Нэмэлтээр дараах сэдвээр сургалт явуулах ба орхон нутгийн онцлог, иргэдийн хүсэлтэд үндэслэн дэд сэдвийг нэмж хасаж болно.

Хөтөлбөрийг дараах шат дарааллаар хэрэгжүүлнэ.

Жил бүр сургууль хамт олон өөрсдийн гаргасан ололт, амжилттыг үнэлж тухайн хөтөлбөрийн шагналд нэр дэвшүүлэх эрхтэй байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ https://www.leaf.global/