БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАЛУУ СУРВАЛЖЛАГЧ ХӨТӨЛБӨР

Монгол Улсад 2015 оноос албан ёсоор эхэлсэн. Үндэсний хэмжээнд шалгарсан бүтээлүүдийг ОУ-ын уралдаан явуулдаг.

Хөтөлбөр нь суралцагсадад урам зоригтой дуу хоолойгоо сонсож, бусдад сонсгох, мэдрэх боломж олгодог. Залуу сурвалжлагчдын эцсийн зорилго нь хүрээлэн буй орчны салбар дахь шударга бус байдлыг онцлон, хууль эрх зүй, орон нутгийн зохих ёсны эрх ашгийн үүднээс үйл явдлыг тодруулах явдал юм.

БОЗС хөтөлбөрийн онцлог нь тухайн улс орноос хүүхэд залуучуудын нийтлэл, фото зураг, видео бичлэгүүдээс шалгарсан бүтээлүүд нь жил бүр олон улсын уралдаанд оролцох боломжийг олгодог.  

БОЗС хөтөлбөрийн суралцагсад нь COP, Дэлхийн байгаль орчны их хурал, эрдэм шинжилгээний симпозиум гэх мэт үндэсний болон олон улсын бага хуралд оролцож өндөр түвшинд үйл явдлуудыг тайлагнах, ур чадвараа дээшлүүлэх, найз нөхдийн хүрээ, сүлжээгээ улам бүр хөгжүүлэх боломжтой.

ДЭЛГЭРЭНГҮЙ https://www.yre.global/